Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг бөгөөд уг ажлын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг аваад байна. Үүнд:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 1 дүгээрт заасан “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэсний дагууд хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн хүн манайд ажилладаг.
Твинхаус констракшн ХХК үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлсэн.
- БГД-ийн 9-р хорооны СОТ-ын байруудын дунд байрлах сагсны талбайн хашааг будах, сагсны шийдэнд кольцо хийх зэрэг засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
- 2016 оны 6 сарын 01-ний өдрийн “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан БГД-ийн өрх толгойлсон эцэг, эхийн хүүхдүүдийг зорилтот бүлэг болгож, тухайн зорилтот бүлгээс 30 хүүхдийг сонгон баярлуулах “БИД ИРЭЭДҮЙДЭЭ ХАЙРТАЙ” хөтөлбөрийг 2016 оны 05 сарын 28-ны өдөр нийгэм эдийн засгийн “World TV”-тэй хамтран зохион байгуулсан.