Бидний үйл ажиллагаатай танилцахаар цахим хуудасд маань зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе! Мөн бидэнтэй хамтран ажиллаж буй байгууллага болон орон сууц худалдан авч буй чанарыг эрхэмлэгч иргэддээ талархал илэрхийлье!
Манай хамт олон “Стандартад нийцсэн барилга – Насан туршийн ая тух” уриан дор барилгын салбарт ёс зүйтэй бүтээн байгуулалт өрнүүлэхээр чармайн ажиллаж байна. Манай компани нь, бидэнтэй цаашид хамтран ажиллахыг хүсч буй байгууллага аж ахуйн нэгж, иргэдэд хэзээд нээлттэй байж та бүгдийн бизнесийн итгэлтэй түнш байх болно.
Хүндэтгэсэн: Твинхаус Констракшн ХХК-ийн ерөнхий захирал М. Насанбат
Твинхаус констракшн ХХК нь дараах нээлттэй ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Үүнд:
Тавигдах шаардлага:
- Их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- ХХАБ инженерээр 3 жил ажилласан ажлын туршлагатай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах, интернэт орчинд ажиллах чадвартай
- Судалгаа шинжилгээ, анализ хийх чадвартай, амаар болон бичгээр илтгэх ур чадвар сайтай, англи хэлний зохих мэдлэгтэй
- Идэвхи санаачилга, бүтээлч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай, хурдан шаламгай, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах
Анкет авах сүүлийн хугацаа 2021.08.15
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- 3х4 хэмжээтэй цээж зураг (сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
Жич: Ажлын өдрөөр 09:00-18:00 цагийн хооронд холбогдоно уу.
“Твинхаус констракшн” ХХК
Утас: 7014-2856
Мэйл: [email protected]
WordPress database error: [Table 'twinhous_24.wp_ahm_user_download_counts' doesn't exist]select download_count from wp_ahm_user_download_counts WHERE user = '18.222.20.3' and package_id = '1435'
Анкет
Та дээрх мэйл хаягруу анкетаа илгээнэ үү!