Компанийн танилцуулга

Твин Хаус Констракшн ХХК нь 2011 оноос хойш барилга угсралт, орон сууц хөгжүүлэлтийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Бидний тухай & Түүхэн замнал

Твин Хаус Констракшн ХХК нь 2011 онд засал чимэглэл, барилгын угсралтын чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд бид орон сууцны бие даасан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, зах зээлд өөрийн гэсэн байр суурийг бататгалаа.

Манай хамгийн сүүлийн томоохон бүтээн байгуулалт болох Баянгол дүүргийн 9-р хороонд байрлах 12 давхар, 77 айлын “Дулаахан байр” хотхон нь бүрэн ашиглалтад орж, оршин суугчдынхаа тав тухтай амьдрах орчныг цогцлоосон юм.

Бид барилгын өртгийг бууруулж, чанарыг өөрийн хяналтад байлгах зорилгоор хэв хашмал, вакуум цонх болон тавилгын үйлдвэрлэлийг нэгтгэн ажилладаг.

Бидний тухай

Нэгдсэн 4 салбар үйлдвэрлэл

Бид гадны нийлүүлэгчээс хамааралгүйгээр барилгын гол орцуудыг өөрсдөө үйлдвэрлэдэг.

1. Орон сууц хөгжүүлэлт

Орчин үеийн төлөвлөлт, цутгамал төмөр бетон хийц бүхий чанартай орон сууц, хотхоны төслүүдийг эхнээс нь дуустал хэрэгжүүлнэ.

2. Хэв хашмалын хангамж

Твин Хаус өөрийн хэрэгцээт бүх хэв хашмал, тулаас төмрийг Standart Form түншлэлээр дамжуулан стандартын дагуу бэлтгэдэг.

3. Вакуум цонхны үйлдвэр

Герман технологийн 3 давхар шилтэй, дулаан алдагдал багатай, дуу чимээ тусгаарлалт өндөртэй вакуум цонхыг өөрийн үйлдвэрт угсардаг.

4. Захиалгат тавилгын цех

Байр бүрийн хэмжээнд тохирсон гал тогоо, шкаф, үүдний өрөөний тавилгыг чанартай хавтангаар үйлдвэрлэж суурилуулна.