Хэрэгжүүлсэн барилгууд & Төслүүд
Твин Хаус Констракшн ХХК-ийн орон сууцны бие даасан төсөл, хэв хашмал, вакуум цонх болон тавилгын бүтээн байгуулалтын багц.
“Дулаахан байр” 12 давхар хотхон
Баянгол дүүргийн 9-р хороонд байрлах, цутгамал төмөр бетон хийцтэй, 77 айлын тав тухтай, дулаан алдагдалгүй орчин үеийн орон сууцны цогцолбор. Инженерийн нарийн төлөвлөлт, өөрийн үйлдвэрийн 3 давхар цонх, суурилуулсан тавилгатайгаар бүрэн ашиглалтад хүлээлгэн өгсөн.
"Дулаахан байр" төслийн хэрэгжилтийн үе шат
Төлөвлөлтөөс эхлээд улсын комисс хүртэлх стандартын дагуу гүйцэтгэсэн замнал.
Зураг төсөл, газар хөдлөлтийн тооцоо, дэд бүтцийн техникийн нөхцөлүүд бүрэн батлагдаж хөрсний суурийн ажил эхэлсэн.
Standart Form төмөр бетон хэв хашмалын системээр 12 давхар карказ цутгалтын ажлыг хуваарийн өмнө чанартай дуусгасан.
Өөрийн үйлдвэрийн 3 давхар вакуум цонх суулгаж, 150мм эрдэс хөвөн дулаалга, дотоод өнгөлгөө, суурилуулсан тавилга тавигдсан.
Байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлт гарч, оршин суугчид түлхүүрээ хүлээн авч амьдарч байна.
Бусад гүйцэтгэсэн ажил & Бүтээн байгуулалт
Хэв хашмал, вакуум цонх болон тавилгын чиглэлээр хийгдсэн ажилбар, төслүүд.
“Дулаахан байр” — Гадна фасад
Металл болон эмульсэн хосолмол дулаалгат фасад, 12 давхар бүрэн цутгамал хийц.
Герман стандартын 3 давхар шиллэгээ
Дуу чимээг 42dB бууруулах, дулааны алдагдал багатай өөрийн үйлдвэрийн цонхны шийдэл.
Захиалгат гал тогооны иж бүрдэл
E0 стандартын экологийн цэвэр хавтан, Blum тоноглолтой байранд төлөвлөсөн тавилга.
Төмөр бетон карказ угсралт
Standart Form хэв хашмалаар түргэн хугацаанд цутгасан өндөр нарийвчлалтай хана, хучилт.
Унтлагын шкаф & Үүдний шкаф
Орон зайн нарийн хэмжилтээр хийгдсэн багтаамж сайтай суурилуулсан шкафын шийдэл.
Пентхаус давхрын панорама цонх
Том хэмжээтэй салхины ачаалал тэсвэрлэх чадвартай төмөр бэхэлгээтэй цонхны шийдэл.